Их Британийн шилдэг цомог болон дууны жагсаалтыг нэг зэрэг тэргүүлсэн домогт “Битлз”- ийнхний 1964 онд гаргасан амжилтыг залуу дуучин Аделе эвдэж, тэр даруй шоу бизнесийн ертөнцөд шуугиан тарилаа.
Дуучин, хөгжмийн зохиолч тэрбээр “21” цомгоо гаргасан нь Их Британид бор луулалтаараа тэргүүлэгчдийн жагсаалтыг дөрөв дэх долоо хоногтоо эзэгнэж байгаа бөгөөд одоогийн байдлаар хэдийнэ сая гаруйг борлуулжээ.
Харин уг цомогт багтсан “Someone Like You” дуу нь хоёр дахь долоо хоногтоо шилдгүүдийг тэргүүлж байна.