Дэлхийн цаг агаарын www.weather.com цахим хуудаснаас Улаанбаатар хотынхоо цаг агаарыг харах гэж ороод хачирхалтай зүйл олж үзлээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 21- нд Улаанбаатар хотын цаг агаарын төлөвийг “Утаатай” гэж тодорхойлжээ.
Үүлэрхэг, цэлмэг гэсэн бичиг уншаад дасал болсныг ч хэлэх үү “тамхи” гэдэг үг хараад цочирдов. Бидний амьдарч буй хотын цаг агаарын байдалтай уялдуулж дэлхийн цаг агаарын сайт шинэ төлөв байдал “нээж” байгаа бололтой.
Т.НИПОНЬ