Багачууд уран жиргэж, ухаан билгээ уралдуулав. Дэлхийн болон Монголын зохиолчдын бүтээлийг өсвөр үе хүүхэд багачуудад таниулах, сурталчлах, тэдний хэл яриа болон уран яруу, тод унших чадварыг хөгжүүлэх зорилгоор “Уран жиргээ 2011” уралдаан хэдхэн хоногийн өмнө Дорноговь аймгийн Хүүхдийн төлөө төвд боллоо.
Тэд Монголын сор болсон яруу найрагч, зохиолчдын бүтээлийг тайзнаа амилуулахад үзэгчид уухайлан дэмжиж байсан юм. Сургуулийн өмнөх насны ангилалд Сайншанд сумын II цэцэрлэгийн Б.Энхсувд, бага насныхнаас Айраг сумын сургуулийн II ангийн сурагч С.Цэлмэг, дунд насныхнаас Сайншанд сумын I сургуулийн IX дүгээр ангийн сурагч Т.Ганжаргал, ахлах насны ангилалд Сайншанд сумын III сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Э.Ариунцэцэг тэргүүллээ.
Авьяаслаг хүүхдүүдийн дараагийн томоохон дэвжээ Улаанбаатар хотод энэ сарын 25-нд болох “Уран жиргээ 2011” улсын уралдаан
Х.БУЛГАН