Болгарын Пловдив хотын “Локомотив” багийн хөлбөмбөгчид цэнгэлдэх хүрээлэнд хониор тахил өргөжээ. Тус багийн эзэн энэ санааг бодож олсон бөгөөд хониор тахил өргөвөл ялалт ирнэ хэмээсэн байна.
“Локомотив” багийн сайн сайхан, амжилтын төлөө амиа өргөсөн хонийг хүн хөлсөлж нядлуулсан бөгөөд багийн ахлагч Здравко Лазаров, хаалгач Флориан Луккини нар цусыг нь бөмбөг, хаалганд түрхэж, тусгай шившлэг хийсэн гэнэ.