Өнгөрсөн жил манай улсын нийт нутгаар өвөлжилт хүндэрч, олон иргэн хотоо харлуулсан билээ. НҮБын Хүнс хөдөө аж ахуйн сангаас малгүй хоцорсон өрх толгойлсон ганц бие эмэгтэйчүүдэд туслах зорилгоор төсөл хэрэгжүүлжээ. Төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малгүй болсон эмэгтэйчүүд эсгийгээр бичгийн хэрэгсэл хийдэг болжээ.
Тэд үзэгний сав, хуанли хийсэн нь эрэлт ихтэй байгаа гэнэ. Эсгийгээр хүний хэрэгцээ хангасан чанартай зүйл хийж болдгийг харуулсан тэдний бүтээгдэхүүнийг НҮБ-ынхан захиалж, хэрэглэдэг юм байна.
Х.СҮРЭН