Энэтхэгийн өмнөд муж Бенгалын нэгэн тосгонд заан хүн барьсан аймшигтай, хачирхалтай явдал гарчээ. Зааныг нутгийн иргэд буудан алж амьтан судлаачид шинжилгээ хийсэн байна. Шинжилгээний хариу олон хүнийг гайхшрахад хүргэжээ. Учир нь зааны ходоодноос авсан хоолны үлдэгдлийг судлахад 17 хүн барьсан нь ДНХ-ийн шинжилгээгээр тогтоогдсон аж.
Амьтан судлаач эрдэмтэн Дэвид Салмони “Өөрчлөгдөж буй уур амьсгал, хөдөөгийн хүн амын өсөлт, зэрлэг зааны нутаглаж буй газрыг сүйтгэж байгаа нь амьтдын сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж хүн рүү дайрсан байж болзошгүй ” хэмээн ярьжээ. Харин хөдөөгийн иргэд “Хүмүүс эмэгчин зааны тугалыг авч явснаас ааш зан нь гэнэт өөрчлөгдөж хүн барьсан” гэв.
Дашрамд дурдахад, өнгөрсөн жил цоохор бар тосгон руу дайрч, 14 хүнийг барьж идсэн аймшигтай хэрэг гарсан нь “Хүмүүсийн хувиа хичээсэн зан эзэмшил газар нутгийг нь сүйтгэснээрээ нь амьтдад нөлөөлж хүн рүү дайрдаг мангас болгон хувиргаж байна” хэмээн судлаачид дүгнэжээ.
М. ЭРДЭНЭДЭЛГЭР