“Christian Dior” компанийн уран сайхны захирал, Их Британийн загвар зохион бүтээгч Жон Гальяног еврейчүүдийг шахан гадуурхсан хэргээр буруутгаж, саатуулсан байна.
Цагдаагийн ажилтнуудын мэдэгдэж буйгаар тэрбээр Парисийн нэгэн дүүрэгт еврей хүнийг хэл амаар доромжилж, бүр цохихоор дайрсан аж. Жон Гальяно өөрөө энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
Цагдаагийнхан түүнийг сулласан бөгөөд хэрэв хохирогч гомдол гаргасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх гэнэ.