Эрдмийн мөр хөөж, 30 нас нэлээд гарсан хойно С.Баяртай гэрлэж, охин төрүүлэхдээ Х.Хулан тулж түших насныхаа ханьтай учирлаа гэж бодож байсан гэдэг. ОХУ-д Элчин сайдаар томилогдож очсон даруйдаа нөхөр нь хойд хөршийн халуухан бүсгүйчүүлтэй холбогдон, халамцуу үедээ агсам тавьж Хулангаа багагүй зовоодог байжээ.
Хожуу суусан нөхрийнхөө дарамтаас залхсан тэрбээр тусдаа амьдрах замыг сонгосон. Хорвоогийн жамаар гэр бүлтэй болохыг хүсдэг ч харамсалтай нь С.Баяр зөвшөөрдөггүй гэнэ.
Ерөнхий сайд асан өөрт таалагдсан мисс бүсгүйчүүдтэй нэр холбогдчихдог хэрнээ охиноо хойт эцгийн гар харуулахыг хүсдэггүй гэсэн.
Хэдийгээр салсан ч үр хүүхдийнхээ асуудлаар байнга холбоотой байдаг Хулан энэ зовлонгоо дотнын найзууддаа ярьж, тайтгардаг гэнэ лээ.