Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт нээлтээ хийж, зургаан улсын 40 хөгжимчнийг хаан хуурын өмнө “саатуулсан” “Ф.Шопен ба XXI зууны монголчууд” олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар уралдааны шилдгүүд тодорлоо. “А” ангилал буюу 16-25 насныхныг Б.БатЭрдэнэ тэргүүлж, Итали улсаас ирж оролцсон Марко Пуйсса, ХБК-ийн оюутан Э.Намуун нар хоёрдугаар байр, ОХУ-ын төгөлдөр хуурч Разумцева Ирина Витальевна, СУИС-ийн оюутан Б.Золзаяа нар гуравдугаарт байрт шалгарчээ.
Гарын хурдан шаламгай хөдөлгөөн, сэтгэлийн мэдрэмж шаарддаг Польшийн агуу хөгжмийн зохиолчийн бүтээлээр өрсөлд үүлсэн “Ф.Шопен ба XXI зууны монголчууд” уралдааны “Б” ангилал буюу 12-15 насны төгөлдөр хуурчдыг А.Ариунзаяа тэргүүлэн, хоёр, гуравдугаарт байрт Э.Ундрал, Э.Номин нар шалгарсан байна. Энэ уралдааны “А” ангиллын нэгдүгээр байр хоёр сая, хоёрдугаар байр нь 1.5 сая, гуравдугаар байр нь нэг сая төгрөгийн шагналтай.
Харин “Б” ангиллыг тэргүүлэгч 700 мянга, хоёр, гуравдугаар байрын эзэн 600, 500 мянган төгрөгийн эзэн болох учиртай. Түүнчлэн энэ уралдааны шилдэг монгол оролцогчийг Польш улсын Ф.Шопений нэрэмжит академид суралцах эрхээр шагнах болзолтой байсан ба эрхийн бичгийг “А” ангиллын оролцогч Н.Ичин гардах эрхтэй болжээ. Мөн “Ирээдүйтэй авьяаслаг төгөлдөр хуурч”-аар “Б” ангиллын оролцогч Т.Отгонбулган шалгарсан байна.
Эдгээр сурагч, оюутнуудын шагналыг гуравдугаар сарын 1-ний 18.00 цагт ДБЭТ-т болох “Ф.Шопен ба XXI зууны монголчууд” олон улсын төг өлд өр хуурчдын уралдааны хаалтын тоглолтын үеэр гардуулах юм билээ. Дашрамд дуулгахад, уралдааны ерөнхий шүүгчээр ажилласан Польшийн алдарт төгөлдөр хуурч Карол Ражинович өнөөдөр ХБК-ийн Мэргэжлийн төгөлдөр хуурын багш нарт хичээл заах аж.
Ж.Солонго