-“Авто салон”-ы өмнөх дугаарт автомашины техник үйлчилгээний үечлэлийн талаар хүснэгтлэн танилцуулсан. Энэ танилцуулгад хөдөлгүүрийн тос, шүүрийг 12 сар буюу 15000 км тутам солино гэсэн байсныг та бүхэн санаж байгаа байх.
Ихэнх автомашин эзэмшигчид 5000 км яваад хөдөлгүүрийн тосыг сольж байгаа нь бараг гурав дахин багасгасан хугацаа юм. Тухайн автомашины дагалдах ашиглалтын гарын авлагад хөдөлгүүрт тохирох тосны марк болон солих хугацааг тодорхой заасан байдаг.
Мөн сүүлийн үеийн автомашинуудад (Японы) хөдөлгүүрийн хэсэгт, капотны дотор талд техник үйлчилгээний үечлэл, тос, тослогооны шингэний марк, хугацааг нарийвчлан тусгасан байгаа. Та бүхэн эдгээр зааврын дагуу хөдөлгүүрийн тос болон техникийн үйлчилгээг цаг хугацаанд нь хийж байвал таны болон улсын эдийн засагт хэмнэлттэй юм.
Д.БАДРАХ
“GDI” авто сервисийн ерөнхий инженер