“Улаанбаатар” кино наадам энэ жил дөрөв дэх удаагаа зохион байгуулагдах гэж байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус кино наадамд 30 орчим кино оролцохоор бүртгүүлжээ. Шүүгчид эдгээр киног үзээд эхэлчихсэн бөгөөд бүртгэлийг өнөөдөр 10 цагт дуусгавар болгох юм байна.
Түүнчлэн кино наадмын бүхий л үйл ажиллагаа дэлхийн жишгийг дагана гэдгийг тус наадмын мэдээллийн ажилтан Б.Ариунаа онцоллоо. Сонирхуулахад “Улаанбаатар” кино наадам зөвхөн киночдод зориулсан баяр учраас шагнал гардуулах хүмүүсийг кино урлагийн зүтгэлтнүүдээс сонгож, томилох гэнэ.
Кино наадмын ёслолын ажиллагаа ирэх сарын 03-нд ДБЭТ-д улаан хивсний ёслолоор эхэлнэ.
Т.ҮЛЭМЖ