Их Британийн “Queen” рок хамтлаг байгуулагдсаны 40 жилийн ойд зориулсан үзэсгэлэн Лондонд нээгдлээ. “Stormtroopers in Stilettos” хэмээх эл үзэсгэлэнгийн нээлтэд тус хамтлагийн гитарчин Брайан Мэй оролцсон байна.
Хамтлагийнхан дуугаа бичүүлдэг байсан студийн төхөөрөмж, Фредди Меркьюригийн тоглолтын хувцас, гэрэл зургууд, захидал сэлтийг нийтэд дэлгэн үзүүлж байна. “Үзэсгэлэнд тавигдсан зүйлүүдийг хараад яг л 1970, 80-аад онд эргээд оччихсон юм шиг сэтгэгдэл төрж байлаа” хэмээн “Queen” хамтлагийн шүтэн бишрэгчид ярьжээ.