Дэгдээхэй, бүжин, тэр ч байтугай муужгайны эхийг нь орлон, асарч хамгаалдаг нохой Их Британид байдаг гэнэ. Зургаан настай Дэйв хочит нохойныхоо эл ер бусын зан араншингийн онцлогийг эзэн Аманда Коллинс нь хаягдсан бүжин гэртээ авчрахдаа л анх мэдсэн байна.
Орон нутгийн “Blackpool” хэмээх амьтны дэлгүүрт ажилладаг тэрбээр энэ тухай “Бүжинг авчирмагц Дэйв тойрон алхаж байснаа удалгүй долоож, цэвэрлэж эхэлсэн. Одоо бол тэд хамт унтаж, заримдаа Дэйв бүжинг хооллоход нь тусалж байгаа харагддаг юм” гэжээ. Хатагтай Коллинс амьтны дэл гүүрт ажилладаг учир байсхийгээд л хаягдсан амьтан гэр тээ авчирдаг байж.
Дэйв бүжингийн эхийг нь орлодог болсноос төд удалгүй Коллинс нугасны дэгдээхэй гэртээ авчиртал мөн л асарч эхэлсэн аж. Өнөөдөр Дэйв нугасны дөрөв, галууны гурван дэгдээхэй, таван бүжин, 13 муужгай, таван гөлөг асарч байна.
Сонирхолтой нь Дэйв догшин ширүүн араншингаараа зартай ротвейллер үүлдрийн нохой бөгөөд түүний өргөмөл зулзагануудаа асарч буй бичлэгийг цахим хуудаснаа байрлуулснаас хойш хүмүүсийн анхаарал түүний зүг хандаад байгаагаар барахгүй 265 мянга гаруй хүн сайн гэсэн үнэлгээ өгөөд байна. Мэргэжилтнүүд Дэйвийн ачаар ротвейллер үүлдрийн нохойн нэр хүнд өсөж байна хэмээн ярьжээ.