Дархан-Уул аймаг байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан мэргэжлийн театр, чуулгууд Монголын урлагийн ажилтны холбоотой хамтран зохион байгуулж буй “Дархан их урлаг” арга хэмжээ энэ долоо хоногт Дуурь бүжгийн эрдмийн театрын тоглолтоор үргэлжилнэ.
ДБЭТ-ын 120 уран бүтээлч энэ үйл ажиллагаанд оролцох ба ирэх бямба, ням гаригт Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурь, П.И.Чайковскийн “Хунт нуур”, Э.Чойдогийн “Чойжид дагина” балет болон нэгдсэн концертоо ДарханУул аймгийн “Залуучууд” театрт тоглох юм байна.
Түүнчлэн Францын удирдаачийн дохиураар амилсан, хүүхдэд зориулсан Ж.Бизегийн “Кармен” бямба гаригийн 13.00 цагт тоглох ба хэсэг уран бүтээлчийн өдрийн тоглолтоо дуусгачихаад бусдынхаа араас Дархан руу явах юм билээ.
Дашрамд дуулгахад, долоо хоног бүрийн бямба, ням гаригт байнга тоглолттой байдаг ДБЭТ-ын хувьд театртаа нэг удаагийн тоглолт хийж буй нь ойрд болоогүй ховор тохиолдол аж.
Ж.СЭЛЭНГЭ