Далан жилийн тэртээ монголчууд Ардын хувьсгалын 20 жилийн ойн баяраа тэмдэглэхдээ циркийн урлагтай танилцаж, Яармагийн дэнжид тусгайлан зассан индэрт уран бие, хүч тамирын гайхамшгийг үзэж байсан гэдэг. Долдугаар сарын 9-нд болсон тэр тоглолтын талаар олон хүн дурсан ярьдаг. Тиймээс 70 жилийн ойн баяраа тэмдэглэхээр нэгдсэн циркийн уран бүтээлчид Яармагийн дэнжид циркийн урлагийг мөнхөлсөн хөшөөт цогцолбор байгуулахаар зураг төслийг нь гаргажээ.
Цогцолборын эх зургийг циркийн зураач Э.Цолмонбат гаргаж, “Шинэ цирк” төвийн захирал Д.Зоригт нарын ойн баярыг тэмдэглэх комиссын гишүүн газрын зөвшөөрөл хүсэж хотын захиргаанд хандаад буй юм билээ. Хөшөөт цогцолборын эскизийг гурван хувилбараар гаргасан байна. Үүний нэг нь гурвалжин дээр бөөрөнхий дүрсийг тогтоосон бэлгэ тэмдэгтэй.

Энэ нь циркийн урлаг боломжгүй бүхнийг хийдэг гэсэн санаа юм. Харин нөгөө эскизэд мо рийг хоёр хөл дээр нь зог соосон сургагчийн дүрстэй цир кийн бэлгэ тэмдгийг голдоо байрлуулж, түүнийг тойруулан циркийн урлагийн үндсэн таван төрлийг харуулсан баримал байрлуулах аж.
Хэрэв хөшөөт цогцолбор барих газрын асуудал шийдэгдвэл циркийн 70 жилийн ойн баяр буюу долдугаар сарын 9-нөөс өмнө нээлтээ хийх төлөвлөгөөтэй байгаа аж. Дашрамд дуулгахад, циркчид энэ урлагийн ирээдүйн төлөө нэгдэхийн тулд ойн баярыг тэмдэглэх комиссоо Циркийн урлагийн нэгдсэн холбоо болгон өргөжүүлэхээр дүрэм, журмаа боловсруулжээ.
Ж.СОЛОНГО