Өчигдөр 17 нас хүрсэн залуу дуучин Жастин Бибер шүтэн бишрэгчдэдээ хандивын мөнгө цуглуулахыг уриалжээ. Тэрбээр бэлэг авахаас татгалзаж, түүний оронд хандивын санд нь мөнгө нэмэрлэхийг хүс сэн байна.
“Baby” дуугаараа мянга мянган залуусыг байлдан дагуулсан Бибер 17 мянган долларын тусламж гуйж, түүнийгээ хөгжиж буй орнуудын цэвэр усны нөөцийн асуудлыг шийдэх үйл ажиллагааны санд нэмэрлэжээ. Тэрбээр цахим хуудсандаа “Бид хамтдаа байхдаа их зүйлийг өөрчилж чадна.
Цэвэр усны хомсдолоос болж өдөр бүр 4500 хүүхэд өвдөж байгаа гэдгийг та мэдэх үү? Дэлхийн өнцөг булан бүрт цэвэр ус, худаг шаардлагатай тосгон бий.
Харин бид тэдний асуудлыг шийдэхэд тусалж чадна. Төрсөн өдөр минь бага ч атугай үр дүнтэй өнгөрөөсэй гэж би хүсэж байна. Тиймээс эрүүл энх өсөж торних боломж олгож, хүүхдүүдэд тусалцгаая” гэж бичсэн байна.