48 цагийн дотор богино хэмжээний уран сайхны кино хийх “48 цаг” олон улсын кино наадмын эхний шалгаруулалтын дүн нөгөөдөр гарна. Хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа тус наадмын Монгол дахь шалгаруулалт өнгөрөгч оны есдүгээр сард болж, “I city” багийн “Мөрөөдөл” бүтээл шал гарсан билээ. Тэд олон улсын тав цанд өрсөлдөхөөр “Гажиг” нэртэй бүтээлээ илгээгээд байгаа аж.
Уг киноны найруулагчаар Ч.Хоролдорж ажиллажээ. Грекийн продюссер Фран ческо Витали, Кристос Сиаметис нарын санаачлан зохион байгуулж буй эл наадам энэ жил “Go Green” уриатай болж байна. Наадамд сойсон бүтээлүүдийг энэ сарын 14-20-нд хүлээн авсан бөгөөд оролцогчдод киноны хором бүр байгаль дэлхийг авран хамгаалах утгатай байх ёстой гэсэн шалгуур тавьжээ.
“48 цаг” наадмын шилдэг найман киноны уран бүтээлчид ирэх сарын 9-14-нд Лас Вегас хотноо болох NAB арга хэмжээнд оролцож, харин эхний шатанд шалгарсан 16 киног энэ үеэр үзэгчдэд толилуулах юм. Шилдгийн шилдэг бүтээлийн эз дийг 5000 доллар болон бүтээлээ “Канн”- ын наадмын үеэр дэлгэцнээ гаргах боломж хүлээж байна.
У.ЧИНГҮҮН