Амьдралын боломж тааруу, төлбөрийн чадваргүй ч их, дээд сургуульд суралцах хүсэлтэй Ерөнхий боловсролын сур гуулийн төгсөх ангийн сурагч болон сургуулиа төгсөөд удаагүй залууст “Их Монгол ФМ 99,7” радиогийн хамт олон “Сайн үйлсийн аян”-ыхаа хүрээнд туслахаар болжээ.
Тэд БНСУын Ёожүгийн их сургууль болон Монголын Радио телевизийн дээд сургуультай хамтран “Сайн үйлсийн аян” зохион байгуулж байгаа учраас шалгарсан залуусыг гадаад, дотоодын их дээд сургуульд дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах тэтгэлэг олгох юм билээ.
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй залуусыг бүртгэж эхэлсэн ба Ерөнхий боловсролын сургууль төгссөн гэрчилгээ, ир гэний үнэмлэхний хуулбар болон Цагдаагийн газар, оршин суугаа хорооны тодорхойлолт, хоёр хувь цээж зурагтайгаа очиж бүртгүүлэх боломж той аж.
С.СЭРГЭЛЭН