Нэр нь үл мэдэгдэх эртний нэгэн зураачийн “Охин тэнгэр” хэмээх хосгүй үнэт бүтээл Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалагддаг юм билээ. 139 х119 см хэмжээтэй энэхүү хөргийг судлаачид XIX зууны сүүлчээр бүтээгдсэн хэмээн үздэг. Анх энэ бурхныг харахдаа яагаад ч охин тэнгэр гэж бодогдоогүй учраас ийн нэрлэх болсон нь сонирхолтой санагд сан юм.
Хар зургаар бүтээж алт мөнгө, шүр, сувд, анар шигтгэсэн шашны урлалын гайхамшигт бүтээл “Охин тэнгэр” торгон зургийг 1995 онд Засгийн газрын тог тоолоор хосгүй үнэт зэрэглэлд бүртгэн авсан юм байна. Энэ талаар Дүрслэх урлагийн музейн бүртгэл мэдээллийн санч Т.Энхжаргалаас тодруулахад, “Арван хангал догшин сахиусын нэг, Бал данлхамыг XI зуунаас охин тэнгэрийн дүрээр Махгал догшин сахиусын хамт дүрсэлж эхэлсэн.
Хожим нь шарын шашин Монголд нэлээд тархсаны дараа энэ бурхныг дангаар нь бүтээдэг болсон юм билээ. Балданлхам нь зүүн мутартаа дайсны цусаар дүүргэсэн гавал барьж, баруун мутартаа тангараг эвдсэн дайснуудын тархи хагалдаг очирт шийдэм барьсан байгаа. Тэргүүндээ язгуурын таван чанарт хохимой толгойн титэм зүүсэн ба шүр, оюу зэрэг эрдэнийн чулуугаар чимсэн титмийн алтан сууринд цул мөнгөөр цутгасан таван хохимой толгойн төвгөр дүрс буй.
Түүний дээр сувд суулгасан гоёмсог зүүлт чимэг ч бас бий. Зургийн баруун дээд буланд шар улаан орхимжтой, очир суудалтай, мунхаг харанхуйг арилган оюун ухаан соёрхдог Маш гийгүүлэн зохиогч бурхныг харуулсан байна. Зургийн зүүн, баруун доод буланд Буян хишгийн охин тэнгэр, Эгшигт охин тэнгэр зэргийг дүрсэлж, зургийн зүүн дээд буланд Буддын шашны нэг урсгал болох улаан малгайтны шашны сургаалыг зохиогч лам Жовуу Вандан Адишаагийн дүрийг буулгасан байна” хэмээн тайлбарласан юм.
Ж.СОЛОНГО