Монголчуудын хайрлан хүндэлж явдаг уран бүтээлчдийн нэг бол Ш.Чимэдцэеэ.
Түүний залуудаа амилуулсан “Үлэмжийн чанар”, “Зүүдний говь”, “Тэнгэр ээж минь өршөө” зэрэг дууг ард түмэн одоо ч сонсох дуртай. Монгол бүсгүйн гоо үзэмжийг донж намбандаа тохируулан, хижээл насаараа гоёж яваа энэ хатагтай дуучин Т.Баясгалангийн аав гавьяат жүжигчин Ц.Түвшинжаргалтай ханилаад удаж буй. “Сайхан хүүхэн жаргадаггүй” гэгчээр эхнэр хүүхдээс нь нөхрийг нь салгаж суусан хэмээн олонд нүд үзүүрлэгдэж, элдвээр хэлүүлсэн удаа түүнд цөөнгүй.
Тэрбээр амьдрал дээр дуулдаг шигээ эелдэг бус харин ч хүн итгэмээргүй хэцүү ааштай гэнэ. Оддын хотхонд оршин суудаг тэрбээр саяхан гараашнаасаа машинаа гаргах гэж байгаад орос эмэгтэйн машиныг шүргэжээ. Орос эмэгтэй түүнд шаардлага тавьсанд элдэв үгээр доромжилж, бүр үсдэж аваад зоджээ.
Тухайн үед орос эмэгтэй түүнийг Монголын нэртэй дуучин гэж таниагүй гэдэг. Сүүлд нь хөршөөсөө сонсчихоод балмад зан гаргасанд нь ихэд дургүйцэн дүүргийнхээ цагдаад хандаж хохирлоо төлүүлжээ.