Дуурийн дуучин Ө.Уянгын олны нүд, хэл амнаас ихэд нууцалж байсан амрагийн харилцаа нь ил гарав. Улсын начин Ц.Содномдоржтой тэрбээр хамтын амьдралаа албан ёсоор эхлүүлжээ.
Өнгөрсөн зун болсон Шадар ван Чингүнжавын 300 жилийн ойн баярын үеэр тэд олны өмнө хөтлөлцөн гүйж, хайрын үгс шивнэлдэн суусан нь ойр дотно болсныг нь баталсан.
Багагүй хугацаанд хамтдаа амьдарсан цуутай хос гэр бүлийн амьдрал зохиохоор шийдэж, тулга тойрсон хов жив, хэрэгт дуртай хүмүүсийн санааг амраасан биш харин ч амнаас ам дамжин яригдах байнгын сэдэв болсон.
Охид бүсгүйчүүдийн хайрыг татсан залуу начин дагавар хүүхэдтэй дуучин бүсгүйг ханиараа сонгосонд найз нөхөд нь дурамжхан байдаг гэнэ.
Авааль нөхрөөсөө гэр бүлээ цуцлуулж, бэлтэй чинээлэг хятад эртэй нэг хэсэг холбогдоод авсан тэрбээр ганц хүүгээ элэг бүтэн өсгөхөөр шийдэж, дахин хүүхэдтэй болохыг хүсэж байгаагаа дүүмэдхэн амрагтаа дуулгасанд цаадах нь энэ асуудлыг түр хойшлуулах шийдвэр гаргасан гэнэ лээ.