Канадын дуучин Жастин Бибэрийн хэдэн туг үсийг дуудлага худалдаагаар заржээ. “eBay” онлайн дуудлага худалдаанд үнэ хаялцуулсан уг үс 40.668 доллар хүрсэн тухай АР мэдээлэв. Америкийн жүжигчин, телевизийн хөтлөгч Эллен ди Женересийн нэвтрүүлэгт орохдоо Жастин хэдэн туг үсээ түүнд “дурсгасан” аж. Овсгоотой Эллен энэхүү үсийг зарж, олсон мөнгийг нь “The Gentle Barn” хэмээх буяны санд хандивласан нь энэ.