Чингис, Хасар, Хулан, Өгөөдэй, Есүхэй гэдэг нэртэй хүмүүсийг та таних уу. Түүхэн хүмүүс гэхээс илүүтэй ойр дотны хэн нэгэн чинь ийм нэртэй учраас танд илүү дотно сонсогдож байж магадгүй. Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллээр түүхэн алдартнуудын амидайнуудаас хамгийн олон нь Хулан нэртнүүд гэнэ. Тэд 7689-үүлээ.
Харин 3987 Тэмүүжин тэдний араас хамгийн ойрхон нэхэж явна. Чингис хаанд хударгагүй зан гаргасан болохоор нь ч тэр үү одоогийн байдлаар Тоорил хааны нэрийг нэгээс олон хүн зээлдээгүй байна. Нэрний талаарх сонирхолтой тоо баримт үүгээр зогсохгүй ээ.
Итгэмжлэх, Пропуск, Өтгөс, Үсрээ зэрэг өвөрмөц нэртэй хүмүүсээс гадна Лувсандэнзэнпилжинжигмэд, Г ү р с о р о н з о н г о м б о с ү р э н б о л д , Мятрашгүймонголжингоо гэдэг алдартай хүмүүс ч байх юм.