Японы Йокохама хотноо болсон Азийн хөгжмийн наадамд эх орноо төлөөлөн оролцож байсан “Лемонс” хамтлагийнхан ирэх сарын 3-нд Шанхай хотноо болох тоглолтод уригджээ.
Барууны рок хөгжим сонирхогчдын дунд багагүй нэр хүндтэй “Trash A Gogo” арга хэмжээ энэ жил Шанхай хотноо болохоор товлогдсон бөгөөд Хятад, Япон, Монголын хамтлаг дуучдыг урилгаар оролцуулж байгаа аж. Үдэшлэг, тоглолт гэсэн хоёр хэлбэрээр болох арга хэмжээнд Японы “The Routes”, Хятадын “The Fever Machine”, “The Instigation”, “Pairs” хамтлагууд оролцох юм. Энэ талаар тодруулахаар “Лемонс” хамтлагийн ахлагч Ц.Одбаяртай өчигдөр 14.30 цагт холбогдлоо.
-Танай хамтлагийг Шанхайд тоглох гэж байгаа гэсэн мэдээллийг гаднын нэгэн цахим хуудас нийтэлсэн байх юм. Энэ талаар сонирхуулаач.
-Манай хамтлагийнхан Шанхай хотын “MAO Livehouse” төвд болох наадамд оролцохоор болсон. Бээжингээр дайрч очих тул энэ сарын 27-нд хөдлөх байх. Одоогоор наадмын тухай тодорхой мэдээлэл ирээгүй байна.
-Тоглолт хэр удаан үргэлжлэх вэ?
-Хоёр цаг. Гурван орны хамтлаг хамтрах болохоор нэг хамтлагийн тоглолт ойролцоогоор 30 минут үргэлжилнэ гэсэн. Тиймээс 6-7 дуу дуулахаар төлөвлөж байна. Өмнө гаргасан хоёр цомогтоо багтсан дуунуудаас шилж, мөн шинэ уран бүтээлүүдээсээ ч дуулах бодолтой байгаа.
-Шанхай явахаасаа өмнө сон согчдодоо ямар бэлэг барихаар төлөвлөж байна вэ?
-Тун удахгүй манай хамтлагийн цахим хуудас ашиглалтад орно. Сонсогчид www.thelemons.mn хаягаар орж манай хамтлагийн шинэ уран бүтээлийн мэдээллийг сонирхох боломжтой. Түүнчлэн ирэх сард багтаан тоглолтын бичлэг, клип багтаасан DVD гаргахаар төлөвлөж байна.
О.Ундармаа