Найрал хөгжмийн дундаас хамгийн хүчирхэг, хэмнэл аялгууг мэдрүүлдэг нь цохивор хөгжим юм. Гэхдээ найрал хөгжим эсвэл хамтлаг чуулгад нэгээс хоёрхон байдаг цохивор хөгжимчид нэг дор чуулж, хамтран тоглож болдгийг 2009 оноос “Найруулга” тоглолт харуулсан.
Жил бүрийн гуравдугаар сард үзэгчдийн сонорыг мялаадаг цохивор хөгжимчдийн энэ тоглолт маргааш, нөгөөдөр Улсын филармонид болох гэж буй. ХБК-ийн багш Б.Зоригтын найруулгаар шинэчлэгдсэн Ж.Бизегийн “Кармен”, З.Хангалын “Эрдэнэсийн уулс” бүжгэн жүжгийн хөгжмийг энэ үеэр сонсох боломжтой.
Тоглолтод төгөлдөр хуурч Ц.Уртнасан болон Хөгжим бүжгийн коллежийн цохивор хөгжмийн хамтлагийнхан оролцох юм байна.
Ж.Солонго