Монголын хөгжмийн зохиолчдын холбооны бүх гишүүний ээлжит XI чуулган өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөлөө. Энэ үеэр 2007-2010 онд Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос хийсэн ажлын тайланг хэлэлцэж, удирдах болон хяналтын зөвлөл, ерөнхийлөгчийн сонгуульт хугацаа дууссан учир дахин сонгууль явуулсан байна.
Чуулганд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар өмнө нь Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийл өгчөөр ажиллаж байсан, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр дахин сонгогдож, удирдах зөвлөлд Улсын филармонийн дарга Ч.Даваасүрэн, ДБЭТ-ын удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, ҮДБЭЧ-ын дарга А.ЦэдэнИш, соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжав, “Харанга” хамтлагийн гишүүн, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат нар шинээр оржээ.
Түүнчлэн тус холбооны Хяналтын зөвлөлийг нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ц.Пүрэвхүү удирдаж, хөгжмийн зохиолч Д.Мөнхзаяа, урлагийн гавьяат зүтгэлтэн М.Булган нар гишүүнээр ажиллахаар болжээ.
С.Сэргэлэн