Унгарын нийслэл Будапешт хотын захиргаа дуучин Элвис Пресли агсанд тус хотын хүндэт иргэн цол олгожээ.
Хотын захирагч Иштван Тарлош “1956 оны бослогын үеэр Элвис Прэсли биднийг зүрх сэтгэлээрээ дэмжиж, зовлонд нэрвэгдсэн ард түмэнд хандив өргөж байсан юм” хэмээн онцолсныг АР уламжиллаа.
Дуучин 1957 оны нэгдүгээр сарын 6-нд Эд Салливанын шоуны үеэр дуулж, олсон орлогоо тус хотынхонд өгч байжээ.
Будапештийн аль нэг дүүргийг Элвис Преслигийн нэрэмжит болгож, хотын төвд хөшөө босгохоор төлөвлөж байна.