Их Британийн ханхүү Уильям, түүний сүйт бүсгүй Кейт Миддлтон нарын хуримын ёслолд зориулан таван фунтын зоос гаргажээ. Зоосны нэг талд ханхүүг сүйт бүсгүйтэй нь, нөгөө талд нь Хатан хаан II Елизаветтаг дүрсэлсэн байна.
Зоосны эх зургийг уран барималч Марк Ричардс гаргасан аж. Энэ сарын 16-нд худалдаанд гарах зоосыг мөнгөний эргэлтэд оруулахгүй бөгөөд зөвхөн цуглуулгын, бэлэг дурсгалын зориулалтаар худалдаалах гэнэ.
Таван фунтын зэс зоос 9.99, мөнгөн нь 55.5, алтан нь 550 фунтын үнэтэй.