Соргог шинэ уран бүтээлээр дүүрэн байдаг “Hero” энтертайнментийн хамт олон “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг хийж байгаа. Өдгөө гурван дугаар гараад байгаа тус нэвтрүүлгийн зөвлөх найруулагчаар ОХУ-ын Төрийн шагналт, Буриад улсын соёлын гавьяат зүтгэлтэн Б.Борхүү ажиллаж байна. Монголдоо ирээд хийж байгаа анхны уран бүтээл нь учраас нэвтрүүлгийн шинэ өнгө аяс энэ хүнтэй холбоотой гэдгийг “Hero”-гийн Б.Баатар хэлсэн.
-“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн талаар хүмүүс янз бүрийн үзэл бодолтой байх шиг. Та “эзний” хувьд юу хэлэх вэ?
-“Hero” энтер тайн ментийн найруулагч Жамъян маань энэ нэвтрүүлгийг санаачилсан. Манайх ны зарим нь шоуг маань биз несийн шинж чанартай гэж үзээд байх шиг. Энэ бол огтхон ч тийм биш. Монгол хүмүүсийн цэвэр уран бүтээлч сэтгэлгээнд тулгуурласан бүтээл гэдгийг хэлмээр байна. Бизнесийн ч юм уу, улс төрийн шинжтэй байсан бол Б.Лхагвасүрэн гэдэг энэ агуу хүн хэзээ ч нэвтрүүлгийг маань хөтлөхгүй шүү дээ. Хэрэв тийм байсан бол “Боловсрол”, “Шинэ Монгол”, UBS, АИСТ телевиз үзэгч ихтэй, оргил цагаараа үүнийг цацах гэж хошуурахгүй байсан. Хэрэв энэ ток шоу бизнесийн ч юм уу, улс төрийн шинжтэй байвал би дахиад хэзээ ч шоу хийхгүй гэж амлаж чадна. Төгсгөл нь D2 нүүрт
-Яагаад гурван дугаар гарахад л ингэж хүлээж аваад байгаа юм бол?
-Урьд нь телевизээр огт яриа өгч байгаагүй хүн гэнэт ямар нэгэн баггүй, сэтгэлээсээ ярилцсан нь магадгүй тэгж харагдах үндэс болсон байж мэднэ. Тухайлбал, MCS-ийн Оджаргал гэдэг хүн хэзээ ч телевизээр ярилцлага өгч бай гаагүй хэрнээ Лхагвасүрэн гуайтай ямар сайхан чин сэтгэлийн яриа өрнүүллээ. Сайн, муу хоёр нийлж сав дүүрдэг гэдэг ч манайхан нэгнийхээ хийж байгаа сайхан зүйлийг бүү үгүйсгээсэй. Энэ бол миний найзуудтайгаа хамтран хийсэн, Мон голын нэгээхэн цаг үеийн түүх болж үлдэх нэвтрүүлэг. Тиймээс л бид Монголын тө лөө жинхэнээсээ цохилж байгаа 100 зүрхний цо хилтыг үзэгчдэд харуулахыг зорьсон.
-100 эрхмээс хэчнээн хүний нэр тодорсон бол. Хэдийнх нь зураг авалтыг хийсэн бэ?
-“Монгол тулгатны 100 эрхэм”-д хэнийг оруулах вэ гэдэг өөрөө нэр төрийн хэрэг. Энэ хүмүүсийг шалгаруулахаар 11 хүний бүрэлдэх үүнтэй салбар бүрийн төлөөлөл болсон эрдэмтний баг гарсан. Маш олон хүнтэй уулзаж, судалгаа хийсний эцэст 100 эрхмийг тодруулж байна. Түүнчлэн гадаадад байгаа хүмүүсийн зав чөлөөг харгалзах гээд цаг хугацаа шаардана. Ерөнхийдөө ток шоу маань хоёр жилийн хугацаатай үргэлжилнэ. Одоогоор 20 гаруй хүнийг бичлэгт оруулаад байна.
-Гаднаас тухайлбал ямар хүмүүс оролцохоор болсон бэ?
-Монгол тулгатан гэдэг утгаараа бид энэ нэвт рүүлэгтээ Буриад, Халимагаас ч хүмүүс орол цуулж байгаа. Тухайлбал, Даши Нам даков гэдэг дэлхийд алдартай барималч Лон дон оос ирж оролцсон. Дэлхийн аварга Борис Будаев, Халимагийн Ерөнхийлөгч Кирсан Илюмжинов нар оролцохоор болсон. Зураг авал таа хаана, хэрхэн хийх талаар ярилцаж байна.
-Хөтлөгч нарыг хэрхэн сонгосон бэ?
-Яагаад Б.Лхагвасүрэн гуай энэ нэвтрүүлгийг хөтөлсөн гэхээр Монголын ард түмний амьдралыг гадарлах, цаг хугацааны хувьд ч хүмүүсийнхээ хийж бүтээж байсан зүйлийг сайн мэдэх учраас л тэр. Энэ хүний ярих үг, зиндаа ямар билээ. Нэвтрүүлгийн талаар Лхагвасүрэн гуайн бичих ном ямар байх вэ гэдэг ч хүмүүст сонин шүү дээ. Анужин гэхэд л хүний эрүүл мэнд, зөв хооллолтын талаар нэлээд дуугардаг. Өндөр боловсролтой эмэгтэй. Өөрийнх нь мэргэжил хуульч шүү дээ. Борхүү ах маань залуу хүний үзэл бодол, гал цогийг нэмж, хослуулбал ток шоу шинэлэг болно гэж үзсэн. Зүгээр л эфирт суугаад нэг хүнийг яриулах бус, дотоод сэтгэлийг нь нээж “Энэ хүн хэн бэ” гэдгийг уудлахыг зорьсон. Тэгээд энэ хүн Монгол тулгатанд юу хийж, бүтээсэн бэ гэдгийг харуулах. Нэгэнт “Hero” энтертайнментаар ороод гарсных Б.Борхүү ахаас хүссэн зүйлээ асуулгүй гарч чадсангүй. Хүүтэйгээ хэтэрхий адилхан түүнээс Амархүүгийн талаар ч сонин сайхан мэдээ дуулаадахав.
Б.БОРХҮҮ: ХҮҮГ МААНЬ 100 ЭРХМИЙН НЭГ БОЛ ГОНО ГЭХЭД НАДАД ЭХЭНДЭЭ ЭВГҮЙ БАЙСАН
-Анхны уран бүтээлийнхээ талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Гадаадад олон жил амьдарсан хүний хувьд би юуг зорьсон гэхээр Монгол тулгатны 100 ч болов эрхмийг хойч үедээ үлгэр дуурайл болгож үлдээх. Өмнө нь алдартай хүмүүсийг нэг нэгээр нь оролцуулж байсан болохоос ийм ол ноор нь нэгтгэсэн цуврал хийж байгаагүй болов уу. Зөвхөн нэвтрүүлэг хийгээд орхих бус үүгээрээ ном, DVD гаргана. Бас нэвтр үүлгүүдээ багцлаад телевизийн алтан фондод хадгалуулна. Хүн нас яваад ирэхээрээ л ухаардаг юм байна, ихэнх зүйл мар та г даад үгүй болдог гэдгийг. Хилийн чана дад эх орныхоо нэрийг гаргаж яваа залуус, Монголдоо нэр төрөө дуурсгаж байгаа, бидний зайлшгүй хүн дэтгэх учиртай олон сайхан хүнийг нэвтр үүлэгтээ оролцуулж байна. Төрийн шаг налт, ардын жүжигчин Норовсамбуу уран нуга раачаар анхны дугаараа хийсэн. Энэ нэвт рүүлгийг хү мүүс их үзсэн байна лээ, утсаар саналаа хэлцгээсэн. Нэвтрүүлгийн дараа Норовсамбуу гуай бидэн рүү утасдаад “Эгч нь ёстой ээжтэйгээ уулзсан юм шиг л сайхан боллоо. Баярлалаа” гээд уйлж байсан. Өөрт нь ээжийнх нь зураг байдаггүй юм байна л даа. Би циркт олон жил ажилласан болохоор Бэгзбүрэн гуайг мэдэх учраас МҮОНТ-ийн алтан фондоос зургийг нь хайж олсон байхгүй юу.
-Амархүүгийн аав гэдэг талаас хүмүүс таныг сонирхож байгаа болов уу?
-Би тэр бүр хүүгийнхээ тухай энд тэнд яриад байсангүй. Нэгэнт хүү маань энэ нэвтр үүлэгт оролцсон учраас, Монголын ард түмэнд энэ тухай багц мэдээлэл хүргэх үүднээс ярьж байна. Би жирийн л нэг малчны хүүхэд. Циркт олон жил ажилласан. Ах дүү нар маань дээд боловсролтой, өөрсдийнхөөрөө ажил лаж, амьдарч байна. Би хүүгээрээ жаахан бахархдаг. Хүмүүс намайг Борхүү гэхээсээ илүү Амархүүгийн аав гэдэг. “Сайн эцгийн нэрийг арав худалдаж иднэ” гэгчээр сайн хүүгийнхээ нэрээр овоглуулж яваадаа баярладаг. Гэхдээ сонин, сэтгүүл дээр янз бүрээр бичүүлэхээр нь жаахан эмзэглэх юм аа. Энэ бүхнийг “Монголын ард түмэн хүүг маань мартаагүй юм байна” гэж боддог.
-Амархүүг “Монгол тулгатны 100 эрхэм”- ийн нэгээр шалгаруулсан гэсэн үү?
-Чин үнэнийг хэлэхэд Амархүүг энэ нэвтрүүлэгт оролцуулна гэхэд эцэг хүний хувьд надад эвгүй байсан. Үнэндээ миний хүү яг Монголдоо хийсэн бүтээсэн зүйлтэй ахмадуудтай харьцуулахад тийм биш шүү дээ. Гэхдээ шүүгчид “Оросын олон сая хүний дунд Мон голынхоо нэрийг гаргаж яваа учраас байх ёстой хүн” гэж үзсэн. Нөгөө талаар миний хүү одоо ч Монголын иргэн хэвээрээ байгаа. Хүн болгон надаас үүнийг байнга асуудаг. Нэгэнт л хүний нутагт байгаа учраас Амархүүд виз зөвшөөрлөөс эхлээд олон асуудал байдаг. Үүнийг нь далимдуулаад Оросын иргэн болгох сонирхол нэлээд байсан. Хүү маань өөрөө “Би Оросын иргэн болохгүй. Миний төрсөн нутаг Монгол учраас энэ хэвээрээ үлдэнэ” гэдэг. Харин бид ОХУ-д байгаа Монголын Элчин болоод ГХЯ, БСШУЯ-нд хүсэлт гаргаад, одоо ОХУ руу визгүй ирж, очих эрхтэй болсон.
-Хүү тань өөрөө үүнийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Миний адил бодолтой байсан. “Аав аа, би нэгдүгээрт залуу хүн, хоёрдугаарт Монгол тулгатны дунд гавьяа байгуулсан энэ том хүмүүстэй ороход надад тиймэрхүү байна” гэсэн. Би шүүгчдийн санал ийм байна гэдгийг хэлж ойлгуулсан учраас нэвтрүүлэгт ирж орол цчихоод явсан.
-Хэзээ Монголд ирэх вэ?
-Одоо Балхжавын тоглолтод ирж ая дуугаа өргөнө. Өнгөрсөн жил ирэх байсан ч ажил гараад амжаагүй. Хүү маань Балхжавтай уран бүтээлээс гадна ах дүүгийн нандин сайхан харилцаатай. Энэ хүний 2-3 дууг нь дуулчихсан учраас тэднийгээ үзэгчдэд хүргэхийг хүсэж байгаа. Гэхдээ ирсэн үед нь л ирлээ гэхээс манай хүн чинь бас хэцүү. Төрийн, эсвэл Кремльд том концерттой болчихвол гэрээнийхээ дагуу заавал оролцох ёстой. Оросын ододтай байгуулсан гэрээ гэдэг хатуу шүү дээ.
-“Hero” энтертайнменттай хамтран бас нэг кинонд тоглоно гэсэн, үнэн үү?
-“Татаар ажиллагаа”-наас хойш энэ хамт олон “Ганган Төгс” гэдэг кино хийж байна. Проб нь дууссан. Үүнд Амархүүг тоглоно гэж хэлж чадахгүй. Харин рок попын дуучин Батболд гэдэг залуу адал явдалт кинонд тоглуулахаар Москвад очоод, хүүтэй маань гэрээгээ хийчихсэн байгаа. Энэ киног Энэтхэгийн хөрөнгө оруулагчид дэм жиж байгаа гэсэн.Англиас зураглаачид ирнэ, Москвагаас томоохон жүжигчдийг ч кинондоо урьсан байна лээ. Одоохондоо нэрийг нь хэлээд яахав.
-“Амархүүг орос бүсгүйтэй үерхэж байна”, “Монгол охинтой суух гэнэ” гээд л ярьж өгдөг. Аавынх нь хувьд та энэ бү хэнд хэрхэн ханддаг вэ?
-Энэ бүх яриа эцсийн эцэст зүгээр л сенсаац. Амархүү өөрийн гэсэн бодолтой хүн. Монголчуудын ярьдгаар хүүгийн маань хөл нь дөрөөнд хүрсэн ч эмээл дээрээ хараахан гүйцэд суугаагүй байна. Тэгсний дараа л гэр бүлтэй болох талаар ярих болов уу. Одоо бол нийлээд, хамт амьдраад байгаа хүн алга. Гэхдээ аавдаа нэг зүйлийг хэлсэн, “Би монгол хүн учраас монгол хүнтэйгээ л гэрлэнэ. Яагаад гэвэл миний монгол гэсэн цус, удам угсаа үлдэх ёстой” гэж. Тэр үг нь хэзээ биеллээ олохыг мэдэхгүй.
-Та эх орондоо ирээд жил гаруй болсон. Эндээ уран бүтээл хийгээд суурьшихаар шийдсэн үү?
-Би Оросын, Буриадынх нь ч цол хэргэмийг авсан хүн. Тэгэхээр одоо ч Буриадад очиж, ажилладаг. Хотын баяр, тө рийн концерт гэхчилэн томоохон арга хэмжээнд уригддаг. Саяхан гэхэд Буриадад болсон драмын театруудын фес тивальд манай театрынхан туслаад өгөөч гэж урьсны дагуу оролцоод ирлээ. Тэндхийн драм ын театр, хотын удирдла гууд болоод соёлын яамныхан тай хам тарч ажилладаг уч раас ирж очин байдаг. “Би яваад ирлээ, одоо тийшээ явахг үй” гэх шалт гаан надад байхгүй. Муу ч, сайн ч тэнд 15 жил амьдарсан, хүүгийн маань уран бүтээ лийн зам нал ч тэндээс эхэлсэн бо ло хоор би буриадууддаа элэгтэй байдаг. Одоо арваннэгдүгээр сарын 20-доор Бу риадад “Дэлхий амьсгалж байна” нэртэй томоохон шоу болно. Тий шээ “Шилмэл загвар”-ын Оюунцэцэг захиралтай хамт олон явах гэж байгаа. Түүний гала концер тийг найруулж өгнө үү гээд сая Ардын урлагийн төвийн удирдлагууд нь ирж гэрээгээ хийсэн.
Л.ГАНЧИМЭГ