Дуртай амттан: Торт 
Хоч: байхгүй
Аавынхаа авьяасыг өвлөж Улсын драмын эрдмийн театрын тайзнаа ур чадвараа харуулан ажиллаж байгаа шинэхэн гавьяат Ж.Оюундарь Шинэ жилийн баяр бүрээр цасан охин болдог байжээ. Хамгийн гоёмсог даашинзаа сонгоод багт наадмын үдэшлэгт бүжиглэдэг байсан нь түүний амьдралын сайхан дурсамжуудын нэг. Тэрбээр нийслэлийн 52 дугаар дунд сургуулийг төгссөн.
Бага ангид байхдаа Л.Галмандах багшийн удирддаг “Нарны дуулал” хамтлагт дуулдаг байжээ. Түүнчлэн балетаар хичээллэж байгаад ЗХУ-д сургуульд явахаар шалгуулаад тэнцээгүй аж. Бүжигчин охин маань жаахан мариалаг байсан учраас биеийн тамирын хичээлд дургүй байсан ба хулганаас хамгийн их айдаг байжээ.