“Pro sound” студийн захирал, дуучин Ж.Алтанцэцэгтэй өчигдөр 16.30 цагт холбогдлоо.
-Та “MN-25 дугаар суваг” телевизийн “Макing the band-2” шоуны продюсе рээр ажиллаж байгаа. “X-Tessy” хамтла гийн охид анхны дуугаа гаргасан гэл үү?
-Шалгарсан найман охин бэлтгэл сургуулилалтаа сайн хийж байна. “Би чам руу” хэмээх анхны дуугаа гаргаж, клипийг нь хийлгэлээ. Тун удахгүй үзэгч, сонсогчдод хүргэнэ. Хоёр дахь дууныхаа бичлэгийг хийлгэж байгаа. “X-Tessy” хамтлагийн дууны миксинг, мастерингийг Р.Рагу хийж байгаа.
-Ямар стиль, урсгалаар дуулдаг хамтлаг гаргаж байна даа?
-Монголд поп дэнс хамтлаг байдаггүй шүү дээ. Би ийм урсгалаар дуулдаг хамтлаг гаргаж ирнэ. “X-Tessy” хамтлаг хэмнэлтэй, эрч хүч тэй гоё дуунууд гаргах болно.
-“Pro sound” студиэр сонин сайхан юу байна вэ. Олон шинэ уран бүтээл өлгийдөж авч байна уу?
-Саяхан дуучин С.Нарангийн цомгийн бичлэгийн ажил дууссан. Одоо “Киви” хамтлагийн дуучин Укагийн цомгийн бичлэг эхэлж байна.
Х.УЯНГА