Мексик орчмын нуураас мутант махчин загас олсон нь шуугиан тарив. 56 см урт уг загас духныхаа голд ганцхан нүдтэй байсан нь судлаачдын сонирхлыг татаж байна. Керрэлво арлын загасчин Э.Люкэрогийн дэгээнд орсон уг загас эрэгчин байжээ. Э.Люкэро тэр даруй Ла Пазын эрдэм шинжилгээний ажилтнуудад уг загасыг тушаасан байна.
Хойд Флоридагийн их сургуулийн суд лаач Жим Гэлслэйхтэрийн ярьж буйгаар ийм төрлийн загас сая жилийн өмнө далайд амь дарч байсан бөгөөд тэдний үр удам байж болзошгүй аж. Ла Паз болон Хойд Флоридагийн эрдэмтэд хамтран үүнтэй төстэй загас байж магадгүй хэмээн хайгуул хийж байгаа бол зарим судлаач хүний нөлөөнөөс болж мутант болсон хэмээн дүгнэж байна.
Т.ЖИГҮҮР