АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны буяны сангийн 10 жилийн ойд зориулан Лэди Гага, Стиви Уондер, U2 хамтлагийн дуучин Боно нар хамтран концерт тогложээ. Урлагийн оддын тоглолтод Билл Клинтон гэр бүлийнхээ хамт, телевизийн нэвтрүүлэгч Эллен Деженерес, хошин шогийн жүжигчин Чиви Чейз, кино жүжигчин Эштон Катчер, Колин Фаррелл нар хүрэлцэн ирсэн аж.
Содон хувцаслалт, этгээд үс засалтаараа олныг гайхашруулдаг Лэди Гага энэ удаа алдарт Мерилин Монрогийн дүрд “хувилан” “Happy Birthday Mr. President” дууг нь дуулжээ. “Hollywood Bowl” амфитеатрт болсон уг тоглолтын үеэр Билл Клинтон “Би АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, Лэди Гага хоёроос нэг зэрэг баярын мэндчилгээ хүлээж авсан цорын ганц Ерөнхийлөгч боллоо. Лэди Гагагийн үс засалт, нүүр будалт, хувцас нь Мерилин Монрогийнхтой адилхан байна” гэжээ.