Дуурь бүжгийн эрдмийн театрын найрал дуучин асан Х.Энхтайван нэг хэсэг “Улаанбаатар” чуулгын уран сайхны
удирдагчаар ажиллахын зэрэгцээ “Классик жем” хамтлагийнхаа уран бүтээлийг үргэлжлүүлж байсан. Харин тэрбээр жил гаруйн өмнөөс тус чуулгад ажиллахаа больж, саяхнаас ШШГЕГ-ын “Соёмбо” чуулгын харьяа “Офицер” хамтлагт дуулах болжээ. Түүнтэй өчигдөр 14.30 цагт холбогдлоо.
-Сайн байна уу. “Утас ны анд” байна. Та хэзээнээс төрийн албан хаагч болчихов оо?
-ШШГЕГ-ын саналаар хоёр сар гаруйн өмнө “Офицер” хамтлагаа байгуулаад ажиллаж байна. Манай хамтлаг гурван гишүүнтэй. Соёлын тэргүүний ажилтан Б.Мөнхбат, М.Энхжаргалын хамт “Монгол Улсын төлөө зүтгэе” гээд л албандаа хүчин зүтгэж байна.
-Та гурав ямар цолтой вэ?
-Дэслэгч цолтой.
-Шинээр ямар ямар уран бүтээл хийв?
-Байгуулагдаад удаагүй учраас хамтлаг болон албаа сурталчлах гээд бишгүй их ажилтай байгаа. Одоогоор дөрвөн шинэ дуутай болсон.
-Та хоёр өөр хамтлагийн гишүүн болчихоор “Классик жем” тарж байгаа гэсэн үг үү?
-Яалаа гэж. “Классик жем” хамтлагийн уран бүтээл ч үргэлжилж байгаа. ДБЭТ-ын дуучин Ариунаа, СУИС-ийг дуу лаачаар төгссөн Отгончимэг гэсэн хоёр шинэ гишүүнтэй болсон. Үүний зэрэгцээ би продакшныхаа үйл ажиллагааг явуулж, хамтлаг дуучдын шоу тоглолт зохион байгуулж байгаа. Шинэ дуунууд, цомог гээд төлөвлөсөн олон ажил байна аа.
-Та яг одоо хаана, юу хийж явна вэ?
-Би Нисэх рүү явж байна. МИАТ шинэ онгоц хүлээн авч байгаа юм билээ. “Офицер” хамтлагийнхан энэ ёслолд оролцож “Нисгэгч” дуугаа дуулах учиртай.
Ж.СОЛОНГО