Дуучин С.Наран шинэ цомгийн бичлэгээ дуусгаж, хэвлэлтэд явуулжээ. Дуучин бүсгүйн шинэлэг өнгө төрх, аялгуу хэмнэл эрэлхийлсэн цомгийн дуу бичлэгийг “Pro sound” студи, цомгийн дууны найруулга, тохиргоог Рагу Раман хийжээ.
Цомгийнхоо хавтас, нүүр хуудсны загварыг С.Наран өөрөө гаргаж, “Sept & Hazard” студид зургаа авахуулсан байна. Уг цомог энэ сарын сүүлчээр сонсогчдын гарт очих аж.
А.АМИНА