Голландын Алмен хэмээх жижиг тосгоны оршин суугч Карла Стомпхорстод хаягласан ил захидал 34 жилийн дараа эзэндээ иржээ. Тэрхүү ил захидлыг Карлагийн 51 насны төрсөн өдөрт зориулан найз Кокс Бомхоф нь 1977 онд Англиас илгээсэн аж. Энэ олон жилийн хугацаанд ил захидал чухам хаана байсан нь одоогоор тодорхойгүй байгаа гэнэ.
Өдгөө 85 настай Стомпхорст 34 жилийн тэртээгээс ирсэн сэтгэлийн үгтэй ил захидлыг аваад тун их баярлаж, найз руугаа утасдаж, болсон явдлыг дуулгажээ. Дашрамд сонирхуулахад, Британийн шуудан зөөгч Стивен Тескер 31000 гаруй илгээмж, ил захидал, захиа зэргийг гурван жил хагас гэртээ “хадгалсан” нь илэрч, торны цаана найман сар суусан байна. Тэрбээр архинд донтох өвчтэй байсан гэнэ.
Ц.ЭРДЭНЭ