Том Бодингхэм хэмээх англи залуугийн нэг тавхай нь нөгөөгөөсөө арай том учраас гутлаа байнга захиалж хийлгэдэг аж. Тэрбээр “Monster Slippers” компанид интернэтээр захиалга өгч, нэг хөлдөө 13 буюу 48, нөгөөдөө 14.5 (49) размерийн шаахай хийлгэжээ. Хэд хоногийн дараа түүнд асар том хайрцагтай илгээмж ирсэн байна. Гэтэл цаасан хайрцагнаас аварга шаахай гарчээ. Хэмжээд үзтэл урт нь 210, өргөн нь 130, өндөр нь 65 см байв. Бодингхэм захиалга өгсөн газартайгаа холбогдож, энэ тухайгаа дуулгажээ. “Monster Slippers” компанийн Хятад дахь салбарынхан үзүүлэнгийн шаа хайны захиалга гэж ойлгоод 14.5 гэдэг хэмжээг андуурснаас тийм явдал гарсан байна. Захиалга авсан талынхан түүнээс уучлалт хүсээд өөрийнх нь хөлний хэмжээгээр шаахай хийж өгөхөө амлажээ. Гэхдээ аварга шаахайг буцааж авахгүй гэсэн нь Бодингхэмд ашигтай болжээ. Тэрбээр ор шиг том шаахайгаа eBay цахим хуудсаар дуудлага худалдаанд оруулахаар болжээ.