Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гүен “амилуулж”, музейд байршуулжээ

2022-08-03

Өмнөговь аймгийн Булган сумын нутаг, Хавцгайтын уул орчмоос олдсон цоохор ирвэсийн үхсэн зулзагыг амьтан судлаач, чихмэлчид “амилуулжээ”. Тус аймгийн БОАЖГ-ынхан эндсэн гүен олдсон талаарх мэдээллийг БОАЖЯ, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанд цаг алдалгүй хүргэж, зохих баримт бичгийг бүрдүүлсний дараа түүгээр чихмэл хийх санаачилга гаргажээ. Ингээд Монголын шувуулахуйн холбооны тэргүүн, амьтан судлаач, чихмэлч Д.Отгонсайханаар ахлуулсан багийнханд хандаж, үүнийгээ ажил хэрэг болгосон аж. Өдгөө тус чихмэлийг Даланзадгад сум дахь “Говийн байгаль, түүхийн музей”-д байршуулаад буй гэнэ. Ташрамд дурдахад, Өмнөговь аймгийн БОАЖГ-ынхан орон нутгийнхаа музейн биологийн төрөл зүйлийн танхимын үзмэрийг баяжуулах чиглэлээр холбогдох байгууллагынхантай хамтран ажиллаж байгаа аж.