Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Чингис хааны ертөнц ба монгол судлал” эрдэм шинжилгээний хурал болно

2022-08-05

Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг тохиолдуулан БШУЯ, Монгол судлалын үндэсний зөвлөл, Олон улсын монгол судлалын холбоо хамтран зохион байгуулах “Чингис хааны ертөнц ба монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр эхэлнэ. Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд таван өдрийн турш болох эл хуралд Унгар, Польш, Япон, Солонгос зэрэг 15 орны 70 гаруй эрдэмтэн оролцох аж. Манай улсаас мөн тооны эрдэмтэн оролцохоор бүртгүүлснийг зохион байгуулагчид онцоллоо. Судлаачид “Чингис хаан ба гадаад ертөнц”, “Монголчууд ба гадаад ертөнц”, “Монголчуудын соёлын өв, археологийн судалгаа”, “Түүх соёл, угсаатны зүй”, “Монгол хэл, утга зохиол” гэсэн сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, эрдэм шинжилгээний ажлаа танилцуулах нь. Мөн энэ үеэр Чингис хааны судлалын олон улсын холбоо байгуулахаар төлөвлөжээ.