Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шри Чинмойн нэрэмжит гүйлтийн тэмцээнтэй

2022-08-05

Шри Чинмойн нэрэмжит гүйлтийн тэмцээнийг ирэх бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах болсон талаар Хэт холын марафон гүйлтийн холбооноос мэдээллээ. Энэхүү тэмцээн нь 20-34, 35-49, 50-иас дээш насны ангиллаар зургаа, 12, 24 цагийн гүйлт гэсэн гурван төрөлтэй бөгөөд Улаанбаатар хотын болон улсын аваргуудыг шалгаруулах юм байна. Дээрх холбооныхон холын зайн гүйлтэд оролцох иргэдийг цахимаар бүртгэж буй аж. Өчигдрийн байдлаар гэхэд зөвхөн зургаан цагийн гүйлтэд оролцохоор 70 гаруй хүн бүртгүүлсэн байв.