Манай улс газрын гурав болон дөрвөн хэмжээст (3D, 4D) нэгдсэн систем нэвтрүүлэх нь. Одоогоор үүний техник, эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулсныг Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газраас мэдээлэв. Уг ажлыг дотоодын “Ланд овнер” компанийнхан гүйцэтгэсэн байна. Манай улс өдгөө хоёр хэмжээст буюу 2D технологийг газрын кадастрын системдээ ашиглаж буй юм. Үүнийг 3D, 4D хэмжээст болгон хөгжүүлснээр газар, үл хөдлөх хөрөнгийн зураглал, тооллого, бүртгэл олон улсын жишигт нийцэх гэнэ. Түүнчлэн газарт ногдуулах татварын хэмжээг бодитой тогтоох боломж бүрдэх аж.