Египетийн Шарм-эль-Шейх рүү нисэж явсан онгоцны үйлчлүүлэгч бурхантай уулзахыг хүсэж, багийнхныг нэлээд сандаргасан гэнэ. 8000 метрийн өндөрт нисэж байгаа онгоцны хаалгыг онгойлгуулахыг шаардсан Абдалла Сеид Ахмедийг газардсаны дараа цагдаагийнханд хүлээлгэн өгсөн байна. Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт ажлаасаа халагдаад гэртээ харихаар явж байсан. Тэгээд бурхны байдаг газарт ийм ойрхон ирчихээд түүнтэй уулзаж, учир явдлаа хэлээд тусламж хүсэхгүй явчихаж боломгүй санагдаад тийм үйлдэл хийсэн” гэж мэдүүлжээ. Тухайн үед онгоцонд жуулчид голдуу нийт 144 үйлчлүүлэгч байсан аж.