Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Буриадын цом”-д шилдэг тулаанчдаа сойх нь


Хойд хөршийн Улаан-Үд хотод муай тай боксын аварга шалгаруулах “Буриадын цом” тэмцээн өнөөдөр эхэлнэ. Гурван өдөр зохион байгуулах тэмцээний өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд манай улс шилдэг тулаанчдаа сойно. Монголын муай тайн спортын холбоог 1993 онд анх байгуулснаар Монголын тамирчид 2005 онд Азийн наадам, 2009 онд дэлхийн аварга, эзэн хааны цомын төлөөх тэмцээн, 2014 онд оюутны ДАШТ-д оролцож, 100 гаруй медаль эх орондоо авчирч байв. Спортын энэ төрлөөс ОУХМ 12, спортын мастер цолтон 20 төржээ. Ташрамд дуулгахад, Тайландын Бангкок хотод ирэх жил олон улсын тулааны урлагийн наадмыг муай тай, кикбокс, муай боран төрөлд зохион байгуулах нь.