Турк улсад “World nomad games” дэлхийн нүүдэлчдийн наадам өнөөдөр эхэлнэ. Хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг тус наадамд Монгол Улс масрестлингийн төрөлд хоёр тамирчин сойж байна. Эмэгтэйчүүдийн +75 кг-ын жинд энэ жилийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Эрдэнэтуяа оролцох нь. Тэрбээр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат, улсын арслан С.Оргодолын зээ охин аж. Тэгвэл эрэгтэйчүүдийн 110 кг-д Төв аймгийн тамирчин Г.Мөнхтэмүүлэн өрсөлдөнө.