2017-2019 онд Норвегид насанд хүрэгчдийн талаарх хийсэн мэдээлэл нь дэлхийн хамгийн их хүн амд суурилсан дементигийн /оюун ухааны олдмол хомсдол/ судалгааны нэг бөгөөд тэрхүү мэдээлэлд эрдэмтэд дүн шинжилгээ хийжээ. Судалгаанд хамрагдсан 7000 хнүийн 902 нь эмнэлзүйн хувьд дементитай гэж оношлогдсон бол 2407 нь танин мэдэхүйн бага зэргийн бэрхшээлтэй байжээ.
Эрдэмтэд оролцогчдын эрүүл мэнд, амьдралын хэв маягийн бүртгэлийг судалж үзээд биеийн ачаалал ихтэй ажил эрхэлдэг хүмүүс бусдаас 15.5 хувиар илүү оюцны хомсдолд өртөх магадлалтай гэж дүгнэжээ.
“Чөлөөт цагаараа биеийн тамирын дасгал хийх нь танин мэдэхүйн сайн үр дүнтэй холбоотой байдаг ч бие махбодийн хүнд хүчир ажил нь эсрэгээрээ танин мэдэхүйн сөрөг үр дагаварт хүргэдэг" гэж судалгааны тэргүүлэх зохиолч Вегард Скирбекк онцолжээ.
Эрсдэлтэй ажил мэргэжлийн жагсаалтад кассчин, худалдагч, худалдааны зөвлөх, эмнэлгийн ажилтнууд, тариаланчид, мал аж ахуй эрхлэгчид багтсан байна. Эдгээр хүмүүс ихэвчлэн удаан хугацаагаар зогсох, биеийн хүнд ачаалал, ажлын тохиромжгүй цагийн хуваарь, стресс, сэтгэл санааны хувьд ядрах эрсдэлтэй тулгардаг гэж эрдэмтэд тэмдэглэжээ. Эдгээр хүмүүс амрах, өөрийгөө хөгжүүлэх цаг зав байдаггүй тул танин мэдэхүйн чадвараа хадгалах нь бараг боломжгүй аж.
Амралтгүй, нөхөн сэргээх цаг дутмаг байх нь бие махбодь, оюун санааны "элэгдэлд” хүргэснээр хүний танин мэдэхүйн чадварт нөлөөлдөг гэж эрдэмтэд тайлбарлаж байна.