Өнөөдөр гадаа -20 градусын хүйтэн байна. Цаг агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Арванхоёрдугаар сарын 8-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 342 дахь өдөр бөгөөд он дуусахад 23 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -20 хэмийн хүйтэн бол шөнөдөө -21 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 26, Тэргүүн дагуул одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 28 минутад мандан, 17 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.
- Валют арилжааны төвд ам.долларын авах ханш 3430.00 төгрөг, зарах нь 3435.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 37.00, зарах ханш 37.60, юанийн авах ханш 480.00, зарах ханш 482.50, вонийн авах ханш 2.63, зарах ханш 2.65 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- “Хотжилт ба хүрээлэн буй орчин 2023” зөвлөлдөх уулзалт МУИС-ийн дугуй зааланд болно.
- Хүний эрхийн үндэсний форум-2023 арга хэмжээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төрийн ордонд болно.
- Арванхоёрдугаар сарын 7-12-нд: “Хархорум” олон улсын кино наадам болж байна.
- Арванхоёрдугаар сарын 6-11-нд: Монголын Уран зургийн галерейд “Стрийт фото” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1905 онд Минскт бүх нийтийн ажил хаялт болж байжээ.
- 1987 онд Михаил Горбачёв, Роналд Рейган нар Вашингтонд дунд болон алсын зайн тусгалт пуужингуудыг хориглох хугацаагүй тохиролцоо хийв.
- 1999 онд Москвад Орос болон Беларусын холбоот улс байгуулагдсан тухай гэрээг үзэглэжээ.
- 1980 онд Английн дуучин Жон Леннон нас баржээ.
- Өнөөдөр Болгарт Оюутны өдөр тохиож байна.
- Румынд Үндсэн хуулийн өдөр тохиож байна.