Арван жилийн турш хэвлэлийнхний “амттай хоол” болсон Алла Борисовна, Максим Галкин хоёр хуримаа хийж, хууль ёсны гэр бүл боллоо. Энэ хугацаанд тэднийг олон удаа “гэрлүүлж, салгасан” урт чихтэй сэтгүүлчдийн санаа одоо л амарч байх шиг.
Аз жаргалтай хосын хуримын хүндэт зочин Филипп Киркоровыг хундага тулган, баярлаж байх хооронд түүний охины зургийг Оросын ТНВ телевизийн “Максимум” нэвт рүүлэг болон интернэтээр цацжээ. Охин Алла Виктория болон түүний ээжийн тухай мэдээлэл, зургийг олноос нууцлахыг хүсэж, “өндөржүүлсэн байдалд” байсан Филиппийг оролдов уу, эсвэл Аллаг эвгүй байдалд оруулахыг хүссэн үү гэдэг нь одоогоор тайлагдааг үй байгаа тухай орос хэвлэлүүдэд мэдээлж байна.
Юутай ч Филиппийг аав болгосон бүс гүй бол 2007 онд Украины гоо бүсгүйгээр тодорч байсан Людмила Бикмуллина гэнэ. Тэрбээр өдгөө Америкт амьдардаг бөгөөд Алла Виктория хоёр дахь хүүхэд нь юм байна.
Э.ХАНА