Польшийн хойд хэсэгт орших Фромборк хотын нэгэн цайзаас тэртээх 500 жилийн өмнө одон орон судлаач Николай Коперникийн хэрэглэж байсан луужин олджээ. Энэхүү олдворыг Treasure Mission сонирхогч археологичдын бүлэг илрүүлсэн тухай The Daily Mail мэдээлэв.
“Николаус Коперникийн одон орон судлалын ажиглалт хийж байсан цэцэрлэгт хүрээлэнгээс бид 16-р зууны эхэн үеийн луужин олсон. Археологичидтой хамтран ажилласнаар бид энэхүү луужинг одон орон судлалын судалгаанд чухал ач холбогдолтой нарийн хэмжилт хийхэд ашиглаж болохыг мэдсэн” гэж Treasure Mission тэмдэглэв.
Зэсийн хайлшаар хийгдсэн луужинг радар ашиглан олжээ. Фромборк хотод Коперник одон орны чухал нээлтүүдийнхээ ихэнхийг хийж, гелиоцентрик онолоо (Дэлхий болон бусад гаригууд нарыг тойрч эргэдэг) төгс төгөлдөр болгожээ.
Польшийн зураач Ян Матейкогийн “Коперник. Бурхантай хийсэн яриа" /1873 оны / бүтээлд төстэй луужины дүрс байдаг /Фромборк хотын сүмийн дэргэдэх цамхаг дээр гартаа луужин барьсан Коперник ажиглалт хийж, эргэн тойронд нь одон орны хэрэгсүүл мөн дэлхийн гелиоцентрик загварын дүрстэй том самбар байгааг дүрсэлсэн/.