Нийслэлийн долоон дүүргийн 670 цэгт шахмал түлш худалдаж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор “Тавантолгой түлш” компанийнхнаас шахмал түлшний нөөц, борлуулалт, үнэ ханшийн талаар тодрууллаа. Үнэ ханшийн тухайд нэг шуудай түлшийг 3750, тонныг нь 150 000 төгрөгөөр борлуулж байна. Өөрөөр хэлбэл, үнийг өнгөрсөн жилийнхээс нэмээгүй гэнэ.
Нийслэлийн хэмжээнд одоогоор 42 агуулахад 98 000 тонн шахмал түлшний нөөцтэй аж. “Нөөц хангалттай, сайжруулсан түлш энэ өвөл тасалдахгүй” гэж дээрх компанийнхан мэдээлэв. Түүнчлэн 29 компанийн 200 гаруй тээврийн хэрэгслээр гэрээт цэгүүдэд түлш түгээж байгаа гэнэ. Иргэд шахмал түлшний “Сайн” картаар түлшээ авна. Картаа гээсэн, эсвэл шинээр авах бол харьяа дүүргийнхээ Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн салбарт хандах юм.
Б.Энхзаяа