Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт худалдах, цэнэглэх үйлчилгээтэй киоск машин байршуулахаар төлөвлөжээ. Уг төхөөрөмжөөр нэг удаа зорчих эрхтэй, qr код бүхий тасалбар ч худалдан авч болох нь. Автобусны картыг ТҮЦ-ээс худалдаж авахад 4000 төгрөг. Тэгвэл энэхүү машинаас үндсэн үнээр нь буюу 3600 төгрөгөөр авч болох гэнэ.
Мөн Нийтийн тээврийн бодлогын газраас “Ubcard” аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүлжээ. Энэ нь автобусны картаа цэнэглэх, үлдэгдлийг нь шалгах, нийтийн тээврийн чиглэлийн талаарх мэдээлэл өгөхөөс гадна “Google map”-ын үүрэг ч гүйцэтгэх аж. Уг аппликэйшнийг ашиглаж, нийтийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой санал хүсэлтээ уламжилж болно. Нийтийн тээврээр зорчих үнийг энэ сараас нэмэгдүүлснээр 1000 төгрөг төлөөд гурван удаа дамжин суух зохицуулалттай болсон билээ.
А.Үүл